SG APES БАГ 72-58 ХАРЬЦААГААР SELENGE BODONS БАГИЙГ БУУЛГАН АВЛАА.
2025 оны 11-р сарын 12-ны өдөр SG Apes баг улирлын 9 дэхь тоглолтоо Selenge Bodons багийн эсрэг хийн 72-58 харьцаагаар ялалт байгууллаа. Тоглолтын онцлох тоглогчид Томас Робинсон 19 оноо, 12 самбар, 4 бөмбөг таслалт, 24 үр ашиг, Г.Дөлгөөн 14 оноо, 8 самбар, М.Өлзий-Орших 12 оноо, 6 самбар, Петер Жок 9 оноо, 8 самбар.
