🦍 SG APES БАГ МСБХ-НЫ ХОЛБООНЫ ЦОМЫН АВАРГА БОЛЛОО.🏆
SG APES баг МСБХ-ны Холбооны цомын финалын тоглолтод XAC BRONCOS багийг 85–76 харьцаагаар буулган авч, АВАРГЫН ЦОМ өргөлөө. МСБХ-ны Холбооны цомын шилдэг дасгалжуулагчаар SG APES багийн дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан тодорсон бол, MVP буюу шилдэг тоглогчоор SG Apes багийн тамирчин Г. Дөлгөөн шалгарлаа. Ийнхүү SG APES баг МСБХ-ны Холбооны цомын аваргаар тодорч, багийн анхны АВАРГЫН ЦОМОО хүртсэн түүхэн өдөр тохиолоо.
