SG APES баг МСБХ-ны Холбооны цомын тэмцээнд BISHRELT METAL багийг 73-64 харьцаагаар буулган авлаа.
SG Apes баг МСБХ-ны Холбооны цомын тэмцээний шилдэг 4-т шалгарч, 2025 оны 12-р сарын 22-ны өдөр Bishrelt Metal багтай тоглолоо. Тус тоглолтод SG Apes баг 73–64 харьцаагаар ялалт байгуулж, ингэснээр МСБХ-ны Холбооны цомын тэмцээний АВАРГЫН ТӨЛӨӨ тоглолтод оролцох эрхээ авлаа. Тоглолтын онцлох тоглогчид Г. Дөлгөөн 21 оноо, 5 самбар, 3 дамжуулалт, М. Өлзий-Орших 11 оноо, 4 самбар, Э. Мөнхбаяр 13 оноо, 3 самбар, Г. Ган-Эрдэнэ 9 оноо, 5 дамжуулалт.
