SG APES БАГ 79-74 ХАРЬЦААГААР OMNI ERDENET MINERS БАГИЙГ БУУЛГАН АВЛАА.
2025 оны 12-р сарын 24-ний өдөр SG Apes баг улирлын 17 дахь тоглолтоо Omni Erdenet Miners багийн эсрэг хийж 79–74 харьцаагаар ялалт байгууллаа. Тус тоглолтод SG Apes багийн шинэ ерөнхий дасгалжуулагч Evangelis Tsepelis багтайгаа анхны тоглолтоо талбай дээр удирдан ажилласан бол Тайланд улсын шигшээ багийн тоглогч Emmanuel Ejesu мөн SG Apes багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийлээ. Тоглолтын онцлох тоглогчид Г.Дөлгөөн 18 оноо, 9 самбар, 5 дамжуулалт, Г.Ган-Эрдэнэ 10 оноо, 3 бөмбөг таслалт, Н.Эрдэнэ 9 оноо, 3 дамжуулалт.
