SG APES баг МСБХ-ны Холбооны цомын тэмцээнд NALAIKH BISON багийг 93-88 харьцаагаар буулган авлаа.
SG Apes баг МСБХ-ны Холбооны цомын тэмцээний шилдэг 8-д шалгарч, 2025 оны 12-р сарын 19-ний өдөр NALAIKH BISON багтай тоглолоо. Тус тоглолтод SG Apes баг 93–88 харьцаагаар ялалт байгуулж, МСБХ-ны Холбооны цомын тэмцээний шилдэг 4 багийн нэгээр шалгарлаа. Тоглолтын онцлох тоглогчид Г. Дөлгөөн 23 оноо, 16 самбар, 2 бөмбөг таслалт, М. Өлзий-Орших 21 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Б. Тулуй 14 оноо, 3 самбар, Н. Эрдэнэ 13 оноо, 3 самбар, Д. Мөнхтүвшин 10 оноо, 3 самбар.
